- 1.Сурах зорилгоо мэдсэн байх
4 жил гэдэг урсаад л өнгөрнө, нээрээ шүү. Иймд одоо энэ чиглэлээр сураад, цаашдаа энэ мэргэжлэээрээ үргэлжлүүлж суралцах эсвэл төгсөөд ажиллах, гадаадад тэтгэлэгтэй суралцах, мэргэжлээрээ нарийн мэргэших гэх мэт зүйлээ тодорхой болгох хэрэгтэй. Хэрэв чамд сурч буй чиглэл, сургууль чинь таалагдахгүй, хүсэхгүй болоод сонирхолгүй зүйлээ хийгээд байгаа мэт санагдвал одоо ч хамаагүй ангиа, сургуулиа сольж болно, эсвэл бүр жилийн чөлөө аваад яг юу хүсээд байгаагаа өөртэйгээ илүү ярилцаж, хүмүүстэй зөвлөлдөж, ажил хийснээр мэдэж болно.
2. Бүх чадлаараа хичээ
Дээрх зөвлөгөөнд дурдсанчлан чи зорилгоо мэдэж байвал хүрэх зам чинь илүү бартаа багатай байх болов уу. Ингээд чиний хийх ажил бол суралцах. Хайнга хандах нь чи өөрийн ирээдүй, зорилгодоо ч бас тэгж хандаж буйн илрэл байх. Иймд хичээл дээр зөвхөн хичээлээ л хийж, лекцээ сайн тэмдэглэн, сурах эрмэлзлээ харуулж, семинар дээр ойлогоогүй зүйлээ багшаасаа асууж, идэвхитэй байж, гэрийн даалгавар, бие даалтаа сэтгэл гарган чанартай хийж, хичээл, мэргэжилтэйгээ холбоотой ном, нийтлэл зэргийг тасралтгүй уншиж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй.
3. Хичээлээ тараад харих гэж бүү яар
Хичээл тарааад бөөн баяр болох нь гарцаагүй. Гэхдээ оюутан байх хугацаандаа л номын санд харанхуй болтол сууж, ангийнхантайгаа бага зэрэг хөгжилдөж суухгүй бол оюутан насны дурсамжгүй, хийсэн зүйлгүй болоод хоцрох вий. Мөн их сургууль болгонд л оюутны холбоо, өөрийгөө хөгжүүлэх клубууд бий. Тэдгээрт элс, бүгдэд нь элс. Тэгээд таалагдаж байгаад нь үлдээд, чамд тохирохгүйгээс нь гарч болно. Би анх оюутан болоод сургуулийнхаа бараг бүх клубт элсэж билээ. Тэгээд яг өөрийнхөө таалагдсан, надад хэрэгтэй гэсэнд нь үлдсэн дээ. Ингэснээр өөрөөсөө дээд талын болон доод талын курсын залуустай танилцан, найзлах боломж олдохын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх гайхалтай орон зайг бий болгох болно.
4. Нийгмийн идэвхитэй бай
Үүнийг би арай сөргөөр ойлгодог олон хүнтэй таарсан. “Хүний эрх” гээд лоозон өргөөд явна л гэж ойлгодог бололтой. Гэтэл одоо л дан ганц сургуулийн хүрээллээсээ гарч, чамаас өөр сонирхолтой, үзэл бодолтой, өөр мэргэжилтэй хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх цаг. Одоо бол фейсбүүкээр дамжуулан маш олон эвентүүдийг хаанаас ч харах боломжтой болжээ. Нэг өдөр мод тарих, марафонд гүйх, ууланд гарах, кино өдөрлөгт очих, манлайлагч хүмүүсийн лекцэнд очих гэх мэт асар олон өдөрлөгүүдээс сонгоод очих хэрэгтэй. Азаар эдгээрийн ихэнх нь үнэгүй байж байдаг.
5. Сайн дурын ажил хий
Миний хувьд үүнийг хийх ёстой ажлын зайлшгүй нэг гэж үздэг. Төгсөөд гадагшаа явлаа, тэтгэлгээр ялангуяа явахад чиний нийгмийн идэвхи, сайн дурын ажил хийсэн байдал чухал.
Сайн дурын ажил хийснээр өөрийгөө ойлгож, өөрийн чадваруудыг мэдэж, олон найзтай болж, аливаад хандах хандлага ч өөр болдог. Хурал, ямарваа эвентүүдийн зохион байгуулалтад сайн дураар ажиллахад зохион байгуулах, багаар ажиллах, цаг бармтлах, хүмүүстэй харилцах гэх мэт олон чадваруудыг сурдаг. Өдгөө сайн дурын ажил хийх боломж асар их байна. Тэр ч бүү хэл эдгээр боломжуудыг нэгтгэсэн 50%, rgba(0, 0, 0, 0) 50%); background-repeat: repeat-x; background-size: 2px 0.1em; background-position: 0px 1.07em;">сайт хүртэл бий болсон байна шүү дээ.
6. Хажуугаар өнгөрч буй боломжуудаа ашигла
Дээрх таван зөвлөгөөг дагахад л боломжууд ар араасаа урсана. Юу гэвэл, үндэсний хэмжээний тэтгэлэг, солилцооны хөтөлбөр, уралдаан тэмцээн гэх мэт боломжууд ашиглаж чадвал асар их бий. Банкнуудын олгодог тэтгэлэг, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, богино хугацааны тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд гэх мэт боломжуудыг судлан бэлдээд ашиглах хэрэгтэй.
7. Дадлага (hold as many internships as you can)
Дадлагыг хайхрамжгүй орхих нь маш буруу. Бид зөвхөн ахлах курст ороод л дадлага хийгээд, тэгээд л боллоо гэж ойлгодог. Гэтэл хэд бол хэдийг хийх хэрэгтэй юм байна гэдгийг би төгсөөд ойлгосон. Юуны өмнө дадлага хийх газраа чи төгсөөд ажиллах салбартайгаа уялдуулж сонгох нь зөв. Тэгээд мэдээж өөрөө очиж уулзах хэрэгтэй. Олон дадлага хийхийн учир нь нэгт олон газрын олон мундаг хүмүүсээс суралцахаас гадна чи сайн байвал ядаж ганц, хоёр нь чамд ажлын урилга өгч ч мэднэ шүү дээ.
8. Ментортой бай
Би мөн л үүнийг төгсөхийнхөө даваан дээр ойлгосон. Чи хүндэлж явдаг, энэ хүн л болхсон гэсэн хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаад, мэдээж одоо бол фейсбүүкийн ачаар холбогдож болдог болсон. Тэгээд мейл бичээд үзээрэй. Мундаг хүмүүс цаанаа л өөрөө болохоор заавал мейлэнд чинь хариу өгдөг юм билээ /би бичиж үзсэн хэхэ/. Эсвэл хүндэлдэг багштайгаа ярилцаж, зөвлөгөө авсан ч болно.
9. Хөгжилд
Нилээн хэдэн сурлага, нийгэмтэй холбоотой зөвлөгөөнүүд биччих шиг боллоо. Залуу нас бол мэдээж хүссэнээ хийж, эрх чөлөөг мэдрэх үе. Иймд хичээлээсээ амсхийж агаартаа гарах, аялалд гарах, хөгжмийн фестивалд явах гэх мэт хүссэн зүйлээ, хоббигоо хийх шиг сайхан зүйл юу байхав. Гол нь эдгээрийгээ зохицуулж, баланстай байлгах нь хамгийн чухал.
10. Хэнээр өөрийгөө хүрээлүүлэх вэ
Чи л ганцаараа хичээгээд, өөрийгөө хөгжүүлэх гээд байхад үүнийг чинь ойлгохгүй, бүр чамайг дэмжихийн оронд мохоогоод байвал эртхэн тэр хүмүүсээс холдсон нь дээр. Нэг үгээр сөрөг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Өөртэйгөө адилхан зорилго хүслээр жигүүрлэсэн хүмүүстэй найзалж нөхөрлөх нь эрүүл мэндэд ч, ирээдүйд чинь ч хэрэгтэй билээ.