2018-04-12
оюутан гэж хэн бэ

Оюутан гэж хэн бэ?

Оюутан гэдэг оюунжих зорилго тавьсан хүн юм. Зүгээр нэг оюутан байх, жинхэнэ оюутан болохын хооронд их ялгаа бий. Оюутан гэдэг аль нэг сургуулийн босго алхаж, оюутны үнэмлэх авсан, цаашид сурах гэж байгаа хүн. Зөв зохион байгуулж удирдаж чадвал, оюутан насандаа хүн их зүйлийг сурч болно. Учир нь тэр оюун сэтгэлийн их нөөц чадавхи, оргилсон их эрч хүч, тэнхээ зөвхөн энэ насанд хүрэлцээтэй байдаг. Гэвч идэр залуу насны нөөц, эрч хүч боломжийг манай зарим залуус ухаарч ойлгоогүй, оюунтан гэж өөрийгөө ухамсарлаж чадаагүй, тэр хэрээрээ өөрийгөө шавхан дайчлах эр зориг, сэтгэлийн тэнхээ маруухан дээд сургуулийн босгыг алхаж орох нь ажиглагддаг. Дээд боловсрол эзэмшинэ гэдэг нь Дипломтой болохын нэр биш эх орондоо баялаг бүтээгч иргэний чанаруудыг өөртөө төлөвшүүлнэ гэсэн үг. Юм бүхнийг сурах гэж бүх цагаа үрэх биш насан туршдаа суралцах арга барилыг эзэмшихэд анхаарлаа төвлөрүүлбэл зохино. Энэхүү бие даан суралцах чадвар бол ахих насны оюуны чадавхи, оюуны баялагийн эх булаг юм. Нөгөө талаар бие даан суралцах чадварыг эзэмшиж чадвал өрсөлдөн амьдрах чадвараа цаг тутамд дээшлүүлж чадна. Бие даан суралцах чадварыг эзэмшинэ гэдэг бол оюутан өөрийн чөлөөт цагийг оновчтой зохицуулдаг байх учиртай. Өөрөөр хэлбэл өөрийнхөө өмнө тавьсан зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд чөлөөт цаг, хүч хөдөлмөрөө зөв зохион байгуулж чаддаг, идэвх чармайлттай, өөрийгөө өөрчлөх өөрийнхөө сул тал, хоцрогдлыг ялахын төлөө ухамсартайгаар зүтгэж хичээж яваа хүнийг л жинхэнэ оюутан гэнэ. Жинхэнэ оюутан болж чадалгүй оюутан нэр зүүсээр  байж байгаад зорилгодоо хүрэхгүй замаасаа буцах няцаж, буцдаг залуус ч байдаг. Оюутан байна гэдэг орчин цаг үеэсээ хоцролгүй хором бүр эрдэм оюун иргэнлэг сэтгэлийн оргил өөд тэмүүлж байгаа хүн Юм.
Бичсэн: Byambasvren | цаг: 14:57 | link
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax