2009 оны 11-р сарын 24, Нийтэлсэн ganaa Оюутан гэдэг оюунжих зорилго тавьсан хүн юм. Зүгээр нэг оюутан байх, жинхэнэ оюутан болохын хооронд их ялгаа бий. Оюутан гэдэг аль нэг сургуулийн босго алхаж, оюутны үнэмлэх авсан, цаашид сурах гэж байгаа хүн. Зөв зохион байгуулж удирдаж чадвал, оюутан насандаа хүн их зүйлийг сурч болно. Учир нь тэр оюун сэтгэлийн их нөөц чадавхи, оргилсон их эрч хүч, тэнхээ зөвхөн энэ насанд хүрэлцээтэй байдаг. Гэвч идэр залуу насны нөөц, эрч хүч боломжийг манай зарим залуус ухаарч ойлгоогүй, оюунтан гэж өөрийгөө ухамсарлаж чадаагүй, тэр хэрээрэ...